WindowsMN

Зургийн цомогWindowsMN Монгол нэгдэл




Main » 2013 » April » 18 » Windows 8-аа яаж хялбар аргаар унтардаг болгох вэ?
21.22.13
Windows 8-аа яаж хялбар аргаар унтардаг болгох вэ?



Одоо үед хүн болгон Windows 8 хэрэглэж байгаа боловч унтраахад хэтэрхий олон үйлдэлтэй (Зураг дээрх аргаар унтраадаг) гэж хуучин үйлдлийн системийн Start цэсийг ашигладаг. Тэгвэл энэ удаагийн мэдээгээр хэрхэн ганц үйлдлээр компьютероо унтраах талаар хичээл оруулж байна.

Та доорх үйлдлийг дарааллаар нь хийснээр компьютероо нэг үйлдлээр унтраадаг болгох боломжтой. Зураг дээр дараад томруулж үзээрэй.

Дараалал:

1. Дэлгэц дээрээ mouse 2-оо дарна.

2. New гэсэн хэсгээс Shortcut хэсгийг сонгоно.



3. Гарч ирсэн хэсэгт "shutdown /s /t 0" гэж бичээд Next дарна.


4. Дараагийн нүдэнд Shutdown гэж бичээд Finish дарна.



5. Одоо таны дэлгэцэн дээр Shutdown гэсэн унтраах үйлдэлтэй Shortcut үүссэн байх болно. Shortcut-ыг идэвхжүүлээд mouse 2-оо дарна.


6. Properties хэсгийг сонгоод, shortcut гэсэн цэс рүү орвол Change icon гэх хэсэг бий. Тэр хэсэг рүү ороход анхааруулах бичиг гарч ирэх бөгөөд Ok дарж үргэлжлүүлнэ.




7. Гарч ирсэн Icon дундаас өөрийн хүссэн icon-оо зааж өгнө.


8. Одоо ингээд таны дэлгэцэн дээр унтраах гэсэн хэсэг гардаг боллоо. Одоо харин дэлгэцээ үргэлж эмх цэгцтэй байлгадаг хүмүүст зориулаад хэрхэн цэгцлэхийг зааж өгье. Shutdown гэсэн Shortcut дээрээ mouse 2-оо дараад Pin to start гэснийг сонгоно.



9. Одоо таны Start цэсэнд унтраах товчлуур бий боллоо.



10. Эсвэл Shortcut-аа зөөгөөд Taskbar дотроо оруулж болно.



11. Хэрвээ та Restart гэсэн shortcut үүсгэх бол 3-р үйлдэл дээр shutdown /s /t 0 гэж бичихийн оронд shutdown /r /t 0 гэж бичээд яг дарааллаар нь үйлдлийг гүйцэтгэнэ.

Category: Windows хичээл | Views: 1339 | Added by: READER | Rating: 5.0/2
Total comments: 2
# READER Баасан, 06.13.52
Тийм ээ. Бараг Батч код бичээд .exe рүү хувиргаснаас ялгаагүй.
0
Манай блогийг үнэлнэ үү.
Total of answers: 270

Like дараарай


Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

eniigee engiiner tawiad ogooch

Torrentch yumu ushuu jijighen

ahiad upload hiiged ogooch





ene tgd alban yosnii steam cs

Ene tged non-steam uu? steam-s


Найз сайтууд

Rambler's Top100



Windowsmn | Монголын виндовс хэрэглэгчид. Мангасэт.